Өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. ЭМДЕГ-ын найман албан хаагч Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн, төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангаж тангарагаа өргөн, батламжаа гардлаа. Тухайлбал,
ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын Тусламж, үйлчилгээний багц хариуцсан мэргэжилтэн Нармандахын Сайнсанаа
ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дансрангийн Ганбаяр
ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын мэргэжилтэн Бадамдоржийн Мөнх-Эрдэнэ
ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын мэргэжилтэн Дашжаргалын Нинж
ЭМДЕГ-ын Хэнтий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Цагаанхүүгийн Энхзул
ЭМДЕГ-ын Хэнтий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Улаан-Өвгөний Энхмэнд
ЭМДЕГ-ын Орхон аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Батбаатарын Даваачимэг
ЭМДЕГ-ын Ховд аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Мянгадханы Ахмарал нар эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж тангараглалаа.
Мөн энэ үеэр ДАХШҮГ ын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Сандагжавын Тунгалаг Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулууллаа.