Богдхан уулын дархан цаазат газрын Зүүн дэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ.
Харин тус автомашины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан бөгөөд ойр орчмын газарт үзлэг хийхэд тарвага буудаж нуугаад зугтсан байв.
Улмаар байгаль хамгаалагчид Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэн хамтран ажиллаж хулгайн ан хийсэн иргэнийг тогтоон саатуулж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. (Улаанбаатар хотын иргэн н.З гэгч)
Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой бөгөөд ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай.