Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ... дугаар гудамжид оршин суух 17 настай эрэгтэй долоодугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон байна.

Иймд Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 15-ны өдрийн 21:00 цагт ОБГ-т хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран Б /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ