Даатгуулагч таны И-Баримт аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Шимтгэл төлөх заавартай танилцана уу.
- И-Баримт аппликэйшндээ UPDATE хийж, нэвтрэх.
- Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
- Даатгуулагчийн төрлөө сонгох.
- Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
- Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
- Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох.
- Төлбөрийн боломжуудаас сонгох.