“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус явж эхлэхээр боллоо. Тодруулбал,
- Х:19 “Чингис хаан нисэх буудал - Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр,
- Х:20 “Чингис хаан нисэх буудал - Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.
Эдгээр чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явна.