ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Казахстаны Астана хотод болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд оролцож буй бөгөөд Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхээс гадна ШХАБ-ын ажиглагч орны статусаа хадгалахаа илэрхийлэх юм.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан,Иран, Беларусь, Туркменистан зэрэг улсын төлөөлөгч оролцож байна.
ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм. Жил бүр төрийн тэргүүн нарын зөвлөл, Засгийн газрын тэргүүн нырын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг.
Гишүүн орнууд орос цагаан толгойн үсгийн дарааллаар ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг. 2023-2024 онд Бүгэн найрамдах Казахстан улс даргалж байгаа юм.