Монголбанк зургаадугаар сард Монголбанк 1.69 тонн үнэт металлыг 240.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна
2024 оны эхний хагас жилд Монголбанк 7.8 тонн үнэт металлыг 1.1 их наяд төгрөгөөр худалдан авсныг мэдээллээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 орчим тонноор нэмэгдсэн дүн болж байна.
Үнэт металл худалдан авалтын оргил үе нь 5-10 дугаар сар хооронд үргэлжилж, оны эхний улиралд харьцангуй буурдаг. 2024 оны эхний хагас жилд Монголбанканд тушаасан алтны хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн болж байна.
Зөвхөн зургаадугаар сард Монголбанк 1.69 тонн үнэт металлыг 240.9 тэрбум төгрөгөөр худалдан авснаас дийлэнх буюу 238.7 сая төгрөгийг алт худалдан авалтад зарцуулжээ.
Монголбанк зургаадугаар сард нэг кг алтыг дунджаар 252 мянга 783 төгрөгөөр худалдан авсан нь өмнөх сараас буурсан үзүүлэлт боллоо. Зургаадугаар сард алтны авах ханш харьцангуй тогтвортой буюу 250-255 мянган төгрөгийн хооронд байсан бол мөнгөний үнэ 3200 төгрөгөөс буурч, 2920 төгрөг болоод байна.
Монголбанканд худалдсан нийт алтны дийлэнх буюу 6.7 тонныг аж ахуйн нэгж, 871.7 кг-ыг иргэдийн тушаасан алт бүрдүүлжээ. Одоогоор Монголбанк Дархан болон Баянхонгор аймагт үнэт металлын хэлтсээр дамжуулан алт, мөнгө худалдан авч байгаа юм.