МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт нь УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах шийдвэрээ гаргасан. Хоёрдугаарт нь УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн.
Тус албан тушаалд Д.Амарбаясгаланг дэвшүүлж, УИХ шийдвэр гаргаж томиллоо. Иймд Д.Амарбаясгалан дарга Удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга бага хурлаас томилогдох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарлаа гэв.