“Эрэл”-ийн замын зорчих хөдөлгөөнийг нээжээ. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Явган зам болон бусад ажлуудыг удахгүй дуусгана. Дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд засаж, шинэчилсэн замууд бидний энэ онд төлөвлөсөн нийт ажлын 30 хувь нь.
Энэ онд Улаанбаатар хотын нийт замын 80 хувийг засаж, шинэчилнэ. Мөн гурван нүхэн гарц ашиглалтад оруулна. Засварын ажилд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа иргэддээ баярлалаа" гэв.
Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээх аж.