Шинээр "Насны хишиг"-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан та ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ бүртгүүлнэ үү.
 
Тодруулбал, 1959 оны хоёрдугаар сарын 13-наас 1959 оны долоодугаар сарын 15-ны өдрийн хооронд төрсөн хүмүүс хамаарах бөгөөд өмнө нь "Насны хишиг" тэтгэмж авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй.
 
Жич: 2024 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл хүсэлт хүлээн авна. Та өөрийн биеэр ирэх шаардлагагүй гэж Мандал сумын ЗДТГ-аас мэдээллээ.