• 100 мянган ам.долларын шагналын сантай MESA Nomadic Masters Spring 2024 тэмцээн үргэлжилж байна.
  • Тэмцээний гурав дахь өдрийн сүүлийн тоглолтод "Chinggis Warriors" хожлоо

MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбооноос зохиож буй CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай "MESA Nomadic Masters Spring 2024" тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монголд зохиогдож буй CS2-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын гурав, Хятадын нэг, Оросын 1, Данийн 1, Европын 2 баг оролцож байна.

Өнөөдөр буюу тэмцээний гурав дахь өдрийн сүүлийн тоглолтод Монголын "Chinggis Warriors" Европын "OG" багтай тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх хасагдах шатны тоглолтыг хийв. Тоглолтод 2-1 (Dust II 5-13, Ancient 13-5, Anubis 13-4) харьцаагаар хожлоо.

Сүүлийн map буюу Anubis-т Chinggis Warriors 12-0 харьцаагаар байраа сольж энэ тэмцээний хамгийн олон үеийн зөрүүтэй амжилтыг тогтоов.

Chinggis Warriors өчигдөр "BLEED Esports" багт 2-0 (Anubis 13-5, Mirage 19-16) харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан бол OG баг Монголын "ATOX Esports"-д хожигдож доод хүснэгт рүү унасан юм.

Ингэснээр Chinggis Warriors нөгөөдөр Оросын "Aurora Gaming" багтай Мөсөн өргөөд тоглохоор болсон бол "OG" гэртээ харьж буй хоёр дахь баг болов.