22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Плэйтайм наадам нь 2024 оны долдугаар сарын 4,5,6,7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт шинэ талбайд болох ба өдөртөө 40,000 үзэгч хүлээн авч, үүний 2000 нь хөгжмийн аялал жуулчлалаар зорин ирж буй жуулчид, 4000  ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран, Нийслэлийн эдийн засагт нийт 8-10 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгоно.

Азидаа тэргүүлэх хөгжмийн хөтөлбөр

Плэйтайм наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэйгөөрөө  онцлог. 2024 оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид багтаж Плэйтайм наадмын хөтөлбөр нь Азийн тэргүүлэх фестивалийн хэмжээнд хүрэв. Нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж, өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 21 улсын 50 гадаадын  хамтлаг уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бие бүрэлдэхүүн гадаадаас оролцоно.

Тогтвортой ногоон хөгжлийг дэмжигч

“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг Плэйтайм наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг. Наадмын хог хаягдал ангилагдан дахин боловсруулагдаж, нэг удаа биш олон удаа ашиглагдах Reusable cup наадмын нэгэн соёл болж хэвшээд байна. Дээрх үзэл санаагаа улам бататган шинэ талбайдаа мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмж, Монгол орныхоо экосистемийг дэмжих, тэтгэхийн зэрэгцээ үзэгчдэдээ танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна. Мөн талбайн төлөвлөлт Монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй байх ба тайзнуудын концепц, шийдлүүдэд монголын улсын өв соёлыг агуулсан элементүүд шингээж буй.

Монголын соёл урлагийг түгээгч

Плэйтайм наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль билээ. Энэхүү хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, стэнд-ап комедианууд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.

Хамтдаа бүтээдэг наадам

НЗДТГ-аас жил бүр ажлын хэсэг байгуулж наадмын аюулгүй байдал, онцгой байдалд анхаарч үзэгчдийг тав тухтай орчинд цагаа өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласаар ирсэн. Мөн стратегийн түнш АПУ ХХК, Хаан банк, CocaCola, Carrefour, Ивээн тэтгэгчид: Borgio, Calvet,Velvet, Jack daniels, Red bull, Heineken, Novotel, Relx, Icemark, Shoppy, Skytel,  Sisley, Toki, Freshpack, Аgula даатгал, UBCab, Ecoflow зэрэг олон хамтрагчид нь Плэйтайм наадмыг Азийн тэргүүлэх фестиваль болоход үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Ногоон тогтвортой хөгжлийн” үзэл санааг үйл ажиллагаандаа шингээн ажиллаж байна.

Наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд 2023 оны үзэгчид 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр 5 дугаар сарын 14-нийг хүртэл авах боломжтой.