Олон улсын хөдөлмөрчдийн эрхийн өдрийг тохиолдуулан МҮЭХ-оос зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ЭМДЕГ-ын албан хаагчид оролцож ЭМД-тай холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.
Энэ үеэр ЭМДҮЗ-өөс шинээр болон шинэлэн баталсан тогтоол, журмыг сурталчлан таниулах зорилгоор ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээний тариф, хамтын төлбөрийн хувь хэмжээ болон сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн иргэн-даатгуулагчийн хамгийн их асууж, лавладаг шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурднаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулахаас гадна хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн жагсаалтыг танилцууллаа.