Өчигдөр Бээжин хотод болох ёстой байсан өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний шагнал гардуулах ёслол тодорхойгүй шалтгаанаар хойшлогдоод байсан юм. Учир нь Бээжингийн өвлийн олимпоос багийн төрөлд түрүүлсэн, тод од Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

 

Тэгвэл К.Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээ худал болохыг Олон Улсын Олимпийн Хороо мэдээллээ.
ОХУ-ын уран гулгалтын баг тамирчид багаараа алтан медаль хүртэх нь тодорхой болов.
Олон Улсын Олимпийн Хорооны төлөөлөгч Марк Адамс - К.Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээлэл буруу таамаг байсан гэжээ.