Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шинэчлэн баталсан 05, 06 дугаар тогтоол 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. ЭМДЕГ-аас дээрх тогтоолуудыг танилцуулах, тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг цахимаар зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд хувиарын дагуу оролцож байгаа бөгөөд өнөөдрийн сургалтад сум тосгоны эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн 200 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтад ЭМДЕГ-ын Бодлог төлөвлөлтийн албан хаагчид оролцож, ЭМДҮЗ-ийн 05, 06 дугаар тогтоолуудад орсон өөрчлөлтүүд болон хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтыг танилцуулж, амбулаторийн цогц тусламж үйлчилгээний багц болон өдрийн эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Тогтоолын шинэчлэл танилцуулах сургалтууд ирэх 7 хоногт хуваарийн дагуу Хорт хавдарын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэгүүд болон нийслэлийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үргэлжилнэ.