ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 онд шинэчлэн баталсан 05, 06 дугаар тогтоолуудыг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч нэгдсэн нэг ойлголтод хүрэх сургалт үргэлжилж байна.
Энэ хүрээнд өчигдөр аймаг нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолын шинэчлэлийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх санал солилцохоос гадна эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн. Хуваарийн дагуу өнөөдөр өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ хийж буй гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технолгийн мэргэжилтнүүдэд тогтоолын шинэчлэлийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
Нийслэл болон орон нутгийн гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцсон өнөөдрийн сургалтад БТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор, Г.Гантуяа нар оролцож тогтоолын шинэчлэлтэй холбоотой цахим сиситемд орсон өөрчлөлт болон амбулаторийн цогц тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, хэрхэн санхүүжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.