Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 21 аймаг болон Багануур, Налайх дүүрэгт хэлтэстэй бөгөөд хэлтэс бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан тухайн орон нутгийнхаа иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан ажиллаж байна.
Гэвч иргэд өөрийн харьяа аймгийн эрүүл мэндийн даатгалын хуудсыг цахим сүлжээнд хайхад ижил төстэй олон төрлийн групп, пэйж гарч ирэх хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэлээ.
Ингэхдээ орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсүүд цахим хуудсынхаа нэр болон профайл зургаа өөрчилж нэгдсэн нэг таних тэмдэг бүхий ковер зурагтай боллоо.
Та өөрийн оршин суугаа газрынхаа ЭМД-ын хэлтсээс мэдээлэл авахыг хүсвэл доорх таних тэмдэг бүхий пэйж хуудсанд хандаарай.