Ням гарагт болсон Бээжингийн марафонд хятад тамирчин Хэ Жие ялалт байгуулсан ч түүний ялалт зохион байгуулалттай байсан гэх маргаан олон нийтийн дунд үүсээд байна.
Тодруулбал цахим хэрэглэгчид марафоны бичлэгийг үзээд бариа ойртоход ойролцоо гүйж байсан Африкийн гурван тамирчин зориудаар удааширч, Хэ Жиег барианд түрүүлж орох боломж олгосон хэмээн шүүмжилж байгаа юм.
Бичлэгээс харвал Кени улсын тамирчин Роберт Кэтэр хятад тамирчныг өөрийнх нь урд орж гүйхийг хэд хэдэн удаа гараараа зааж, дохио өгсөн байна.
Хэ Жие 1:03:44 гэсэн хугацаагаар нэгдүгээр байранд орсон бол Африкийн гурван тамирчин ердөө нэг секундийн зайтай араас нь зэрэг орж, хоёрдугаар байранд гурвуулаа бичигджээ.
Хэ Жиег барианд орж, ялалт байгуулсны дараа африк тамирчид түүнд баяр хүргэн, нуруунд нь цохиж буй дүрс ч олны анхаарлыг татаад байгаа аж.
Хятад иргэд шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, марафоны ялагчийн маргаантай холбоотойгоор шалгалт явуулах, зохион байгуулагчдын зүгээс зохих арга хэмжээ авахыг шаардаж байна.