Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудыг шинэчилсэнтэй холбогдуулан ЭМДЕГ-аас гэрээт ЭМБ-уудыг мэдээллээр хангах зорилгоор тогтоолд орсон өөрчлөлт шинэчлэлийн талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулж эхэлсэн.
Өнөөдөр хуваарийн дагуу орон нутаг дахь улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд дээрх тогтоолуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгнө. Тиймээс гэрээт эрүүл мэндийн байгууллагууд өнөөдрийн сургалтын хуваарьтай танилцаж, идэвхтэй хамрагдана уу.
Сургалт ЭМДЕГ-ын хурлын танхимд болох бөгөөд цахимаар оролцох хүсэлтэй ЭМБ-ууд Health.gov.mn сайтад байршуулсан Zoom кодоор нэвтэрнэ үү.