"Тавантолгой төмөр зам" ХХК нь 2024 оны нэгпүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүлжээ.
Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Энэ нь 2023 оны нэгдүгээр улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452 хувийн өсөлтийг үзүүллээ.
Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.