Баянзүрх дүүрэг 2022 онд 23,28 дугаар хороонд улс үндэстэн бүрийн хэв шинжийг агуулсан International Garden of Mongolia буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэн төслийг санаачилж хийж хэрэгжүүлж байгаа. Үндэсний хэмжээний хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 300 га талбайг хамарч байгаа бөгөөд

1. Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийг хамгаалах

2. Иргэдэд эрүүл орчинг нэмэгдүүлэх

3. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Тэгвэл өнөөдөр дүүргийн удирдлагууд Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн /International Garden Of Mongolia/ төслийн багийнхантай уулзаж, эхний ээлжийн төлөвлөлт, хийх ажлуудын талаар санал бодлоо солилцлоо.

Төслийн багийн хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологи ашиглаж эко бүтээн байгуулалт хийх, бага ус зарцуулалттайгаар ногоон байгууламжийг усалж арчлах зэрэг санал санаачилга гаргасан. Шинээр гарсан санал санаачилгад дүүргийн удирдлагын багын зүгээс талархалтай байгаа бөгөөд дараа дараагийн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлаа шуурхай хийж, IGM төслийн эхний ажлуудыг хийж эхлэх хэрэгтэй талаар хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.