Баянзүрх дүүргийн удирдлагын баг дүүргийн тамгын газрын харьяа нийт ажилтан алба хаагч нартай уулзаж 2022 онд хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөг танилцуулж, зарим зүйлсийн талаар санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх зарим зүйлсийг онцолж хэлсэн. Тухайлбал
1. Анхан шатнаас удирдлагын баг хүртэл бүх шатны ажилтан алба хаагч, удирдлагууд нэг ойлголттой болж, иргэн бүрд хүрч ажиллах
2. Хийж буй бүтээн байгуулалтын ажил бүр иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж хийгдэж байгаа учир бүх шатанд хяналт тавьж, уялдаатай ажиллах
3. Иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг байх
4. Харьяа хэлтэс, алба, хороо гээд бүх шатанд өөрсдийн санаачилгаар иргэндээ ээлтэй ажлыг санаачилж хэрэгжүүлэх
5. Тусгайлан Байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, амьдарч ажиллаж буй ойр орчмоо эрүүл байлгах тал дээр хороо, хэлтэс тус бүр ажил зохиох хэрэгтэй талаар хэллээ.
Хийгдэж байгаа удирдлагын багийн хурлын гол зорилго нь иргэдийн хамгийн их төрийн үйлчилгээ авдаг, санал хүсэлт ирдэг алба хэлтэс, харьяа байгууллагуудтай уулзаж асуудлыг шийдвэрлэх. Мөн бүх шатанд нэг зүгт харж, нэг ойлголттой болох юм. Тэгснээр иргэндээ хүрч үйлчлэх хурд, чадамж нэмэгдэхээс гадна дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд ч өндөр хяналттайгаар чанартай хийгдэх боломжтой.
Эхний уулзалт Баянзүрх дүүргийн газрын алба, татварын хэлтсээс эхэлсэн. Энэ удаа Баянзүрх дүүргийн хороо бүрийн зохион байгуулагч, тамгын газрын дотоод хэлтэс албад оролцсон. Дараагийн уулзалтууд улсын бүртгэл болон бусад босоо алба, хэлтэс газрынхан дунд хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.