Хот болон орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.

2024.03.27-ны өдрийн 10:50 цагийн байдлаар

  • Улаанбаатар-Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замд осол гарч тус чиглэл рүү  Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад нээв.  
  • Улаанбаатар - Мандалговь,  Мандалговь-Даланзадгад, Чойр-Сайншанд, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замуудад хүчтэй цас, шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. 
  • Дархан-Сүхбаатар, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хэсэгт тусгай зориулалтын машинаар давс цацаж байна.

Иймд иргэд олон улс, улсын чанартай авто замд хөдөлгөөнд оролцохдоо: 

  • Хурдаа тохируулан, хажуу хоорондын зайг зөв барьж явах
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг ОБЕГ-аас  анхааруулж байна.