И-Монголиад алдаа гарч, хүүхэд гаргаагүй эмэгтэй таван хүүхэдтэй "болсон". Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор шийдсэний дараа энэ үйл явдал болсон юм. И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтын мэдээлэл алдаатай, зөрүүтэй байв.
Төрд байгаа иргэдийн мэдээлэл алдаатай байсан ч чухам аль байгууллагын, хэзээ цуглуулсан мэдээлэл алдаатай нь тодорхойгүй үлдсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүсчилсэн хөгжлийн форумын үеэр “ҮСХ, УБЕГ-ын мэдээллүүд хоорондоо зөрдөг. Иймд эдгээр байгууллага мэдээллээ И-Монголиад оруулаагүй байна. Бусад төрийн байгууллагууд мэдээллээ цахимд орууллаа. Эрх мэдэл нь гар утас руу орсонд зарим төрийн албан хаагч дургүйцэн эгдүүцсэн. Бид сэтгэлгээ, харах өнцгөө л өөрчлөхөд ямар үр дүнд хүрдгийг И-Монгилиа харууллаа” гэсэн юм.
И-Монгол цахим хуудас болон аппликэйшнийг 1.7 сая хүн идэвхтэй ашиглаж, нийт 41 сая үйлчилгээ авчээ.