Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг болох Хөнөг III багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 65 км-т орших Хөнөг хэмээх газарт гуравдугаар сарын 24-ний 17:44:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 17:50 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жинст сумын Засаг дарга Р.Батжаргал болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.