Энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин дахин зургаан жил Ерөнхийлөгчийн алба хашихаар болсон.

Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод анхны төрийн айлчлалаа БНХАУ руу хийхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Барууны орнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус, ардчилсан бус байдлаар явагдсан хэмээн шүүмжилсэн. Харин БНХАУ, Энэтхэг, Хойд Солонгос улсын тэргүүнүүд Путины ялалтад баяр хүргэсэн юм.

Эх сурвалжуудын өгсөн дээрх мэдээллийг Ройтерс агентлаг Кремлиэс тодруулахад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Одоогийн байдлаар хэд хэдэн айлчлал болон дээд түвшний уулзалтад бэлтгэж байна. Хугацаа нь ойртохоор мэдэгдэх болно” гэжээ.

Путин 87 хувийн санал авч ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос, Хятадын хамтын ажиллагааг улам чангатгана гэдгээ мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters