Галд өртсөн орон сууцны 61 өрхийн 198 иргэнээс “Күпер плаза интернэйшнл зочид буудал”-д 30 өрхийн 116 иргэн /том хүн 79, хүүхэд -37/ байна.

Мөн эмнэлэгт хоёр иргэн, хөдөө найман иргэн, айлд 66 иргэн байрлаж байна. Үүнээс 65 хүүхэд байна.

Зочид буудалд сэтгэлзүйчийн өрөө гаргаж 116 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлжээ. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвөөс 133 дугаар сургууль дээр онцгой, цагдаагийн 36 албан хаагчдад  хордлого тайлах эмчилгээ хийгээд байгаа аж.

Зам талбайн арчилгаа цэвэрлэгээний “Грийн электрик инженеринг лед” ХХК нь халтиргаа гулгаанаас сэргийлж Дүнжингарав уулзвар Хүннүгийн гудамжинд 19тн бодис цацаж, 5тн давс, 7тн хайрга дайрга цацаад байна. Тус компаниас 6 техник хэрэгсэл, зам талбайн цэвэрлэгээний 14 ажилтан, “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас зам талбайн цэвэрлэгээний 135 ажилтан, тусгай техник хэрэгсэл 13, хог тээврийн 6 байгууллагын 20 техник хэрэгсэл, 40 ажилтан гээд
нийт 39 техник хэрэгсэл, 189 ажилтан 6500 м.кв талбайн цас, мөсийг цэвэрлэн 12 тн цас мөсийг тээвэрлэн ажиллалаа хэмээн БЗД-ийн Онцгой комиссоос мэдээллээ.