Шадар сайд С.Амарсайхан: Хууль журам мөрдөж байгаа ААН, иргэдийн үйл ажиллагаанд бид мэдээж хүндэтгэлтэй хандана. Гэхдээ хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой байвал шаардлагатай бол нүүлгэж, буулгаж стандартыг өөрчилнө.
Ер нь шатахуун түгээх станц болон өнөөдрийн үүссэн асуудлаар биш бүх салбарт стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, бусдадаа хэлэх сануулах, шаардах хэрэгтэй байна. Галын машин орж чадахгүй орц, гарц олон байна. Нэг аж ахуй нэгжийн ашиг чухал уу, нийтийн эрх ашиг чухал уу гэдэгт анхаарах хэрэгтэй.
Стандарт мөрдөх хандлага бидэнд маш дутагдалтай байгаа. Тэр дундаа нэг эсвэл хэсэг хүний хариуцлагагүй үйлдэл ямар их хор уршигт хүргэж болохыг харж байна. Ганц хором хүндэтгэлтэй, хариуцлагатай байх юм бол эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалах боломжтой.