• Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн болно
  • Португалын Гран Прид Монголын 16 тамирчин оролцоно

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При энэ сарын 26-д Одивелас хотод эхэлнэ. Тэмцээнд Монголын шигшээ багийн 16 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Дэлхийн 92 орны 657 тамирчин оролцох тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд жүдо бөхийн 2024 оны улирлыг ийнхүү эхлүүлж байна.

Монголын шигшээ багаас Ё.Басхүү тэргүүтэй 8 эрэгтэй, Л.Энхрийлэн тэргүүтэй 8 эмэгтэй оролцоно.

Дэлхийн чансааг тэргүүлэгч нэг ч тамирчин тус тэмцээнд ирээгүй ч чансааны дэд байрт бичигдэж буй хоёр бөх зодоглох нь -66 кг жингийн №2 Ё.Басхүү, +100 кг жингийн №2 Оросын Инал Тасоев нар юм. Мөн жингийнхээ чансааны 3-т бичигдэж буй Өмнөд Солонгосын Ли Харим, Ли Жүүнван, Ким Хаюүн, Узбекистаны Диора Келдиорова нар иржээ.