2024 онд Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтэд нийцүүлэн үйлчилгээний хэвийн жигд ажиллагааг хангах төлөвлөлтийг боловсруулжээ.

Тодруулбал, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр 19 чиглэлийг шинээр нээх юм. Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын өдөр 52 чиглэлд 166, амралтын өдөр 117 автобус нэмэх, иргэдийн санал хүсэлт, холбогдох судалгаанд үндэслэн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулан сунгана.