Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр гэм буруугийн хэлэлцүүлгээр үргэлжилж, түр завсарлаад байна.
Шүүх хурал өнөөдөр дуусах эсэх нь тодорхойгүй байна. Ажлын цаг дууссан тохиолдолд шүүх хурлыг маргааш дахин үргэлжлүүлэх юм.
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгаж буй.