"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх шатны шүүх хурал энэ сарын 21-нд завсарлаад шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд шилжсэн. Шүүхийн дүгнэлтийг өнөөдөр 14 цагт танилцуулна гэсний дагуу хэргийн оролцогчид шүүх танхимд иржээ. Гэтэл шүүх хурал цагтаа эхлээгүй юм.
Шүүгч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл байсан юм.
Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт 2021 оны нэгдүгээр сард ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байв.