"Хайрлах хүсэл", "Миний захиа", "Бүхнийг дурс" гэх мэт дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Flash” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийнэ.
Тэд энэхүү тоглолтоо “Хайрлах хүсэл" хэмээн нэрийдэж мини концерт хийхээр төлөвлөжээ.
Энэ сарын 13-нд “OMNI Club”-д болох тус тоглолтод "Татар", "Мөнхийн реп" хамтлаг, дуучин "Roockie" нарын зэрэг уран бүтээлч уригдах юм байна.