Чулуун овооны аюулгүйн тойрог, хөшөөт цогцолборын засварын ажлын явцтай Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан танилцаж, газар дээр нь ажиллалаа. Замын хашлага /боржур/, чулуун хавтанг солихоос гадна нөхөн сэргээлт хийж, ногоон байгууламж шинээр бий болгох юм. Ажил энэ сарын 14-өөс эхэлсэн.
Гүйцэтгэгч компани нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар бөгөөд баяр наадмын өмнө ажлаа дуусгахаар төлөвлөөд байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.