"Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөөх тулаанд эзэн орны залуу боксчин, Ази тивийн аварга Р.Абдуллаевт шүүгчийн саналаар ялагдсан юм.

Ингэснээр Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин боллоо.

Өмнө нь Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэж байсан билээ.

Урамтай сайхан тулалдсаар дэлхийн рингнээс мөнгөн медаль хүртсэн Б.Чинзоригтоо баяр хүргэе.