Эрүүл мэндийн даатгалын сангаас уналт таталтын эсрэг эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцуулж байна.
ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар уналт таталтын 77 нэр төрлийн эмийг ЭМД-ын сангаас 70 хувь хөнгөлөх бөгөөд байнгын асаргаа, хяналтад байдаг 0-18 насны хүүхдэд 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно.
Та хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалттай линкээр орж танилцана уу.