Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК ногдол ашиг хуваарилах шийдвэр өнөөдөр гаргажээ.
Энэ талаар "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг "Өнөөдөр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.
2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан.
Урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2,743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо” хэмээв.