Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үнийн өсөлтөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.0 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
- эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
- тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн инфляцын түвшин энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарчээ.