Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгджээ.
Жишээ нь та ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ. Улмаар хүүхдийн хуримтлал цонхон дээр дарж ороод хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахдаа 1-12 сарыг бүгдийг сонгох болон зарим сарыг сонгохгүй орхиж, хүүхдийн мөнгөө хуримтлуулах боломжтой юм.
Нэмэлт тайлбар: Халамжийн нэгдсэн систем ehalamj.mn сайтад "Хүүхдийн хуримтлал" цэс нээсэн байв. Уг цэсэд 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээхийг сануулсан мэдэгдэл ирсэн байсан. Гэсэн ч өнөөдөр 12:00 цагийн байдлаар тухайн вебсайтад үүсгэсэн "Хүүхдийн хуримтлал" цэсийг устгажээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Хүүхдийн мөнгийг 2023 онд хэрхэн олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар энэ лхагва гарагт шийднэ. Тэр хүртэл иргэд хүлээж байж болно" гэж мэдээллээ.