Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Токиогийн их дуулгаас Монголын шигшээ баг хоёр медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам нар хүрэл медаль авлаа.

59 орны 346 тамирчин оролцсон тэмцээнийг Монголын 13 тамирчин зорьсон бөгөөд

  • Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд 5-р байр
  • Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн 7-р байр
  • Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл 7-р байр эзэлсэн байна.

Тэмцээнд зохион байгуулагч Японы шигшээ баг жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулсан бөгөөд хамгийн олон медаль хүртэж тэргүүллээ.