Өнөө өглөө 07.15 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Нэгдүгээр хороолол орчимд агаар хамгийн их бохирдолтой байна.
Тус бүсэд агаарын бохирдол 285 хүрсэн тул оршин суугчид зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух, цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй юм.