Монгол бүсгүй Б.Төгсжаргал Гималайн нурууны 6812м өндөрлөгт орших Амадаблам оргилд гарчээ

Монголын уулчин бүсгүй Б.Төгсжаргал 2022 оны 11-р сарын 14-ний орон нутгийн цагаар 10:05 цагт Гималайн нурууны үзэсгэлэнт оргилын нэг болох 6812 метрийн өндөрлөгт орших Амадаблам-ын оройд амжилттай гарчээ. 

Тэрээр Пасанг хэмээх шерватай хамт амжилттай авиран гарсан бөгөөд энэхүү сүрлэг оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болсон байна. Амадабламын оргилд манай улсын уулчдаас эмч Л.Баярсайхан 2012 онд гарч байжээ. 

Л.Баярсайхан эмчтэй холбогдож Амадабламын оргилд гарахад ямар бэрхшээл туулдаг талаар тодруулахад, Би 2012 оны аравдугаар сарын 30-нд Олон улсын уулчдын багийг ахалж, Амадабланы оргилд гарч байлаа. Манай багт дөрвөн орны уулчид багтаж байсан.

Төгсжаргал хэмээх бүсгүй энэ оргилд гарсан анхны монгол эмэгтэй болсон байна. Амадаблам бол зүрх зориг шаарддаг, сэтгэл зүйн бэлтгэл 90 хувь нь гэж болно. Төгсжаргал маш зоригтой бүсгүй юм, аврилтын бэлтгэлээ ч сайн хийсэн байх.



-Та Гималайн нурууны ноён оргил Эверестийн оргилд гарсан байх аа?
-Миний хувьд 8000 метрээс өндөр гурван оргилд гарсан.

  • Гималайн нурууны ноён оргил Эверестийн оргил /8848м /
  • Чо Оюу /8188м /
  • Шишипангма /8027м / уулын оргилд гарсан гэв. 

8000 метрээс дээш өндөр гурван оргилд гарсан Монголын ганц уулчин ​Л.Баярсайхан эмч юм байна.