​Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн аравдугаар сарын 29-нд сүнсний баяр тэмдэглэж яваад, олны хөлд дарагдан амь үрэгдсэн гадаадын 26  иргэний 17-г нь оршуулах ёслол өчигдөр болжээ. Үлдсэн есөн хохирогчийн долоог нь оршуулах ёслол энэ долоо хоногт болох аж. Түүнчлэн гадаадын дөрвөн иргэн хүнд гэмтэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг БНСУ-ын онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Эмгэнэлт ослоор 156 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний 130-ийг нь нутаглуулах ёслол өчигдөр өндөрлөсөн байна.

Өмнөд Солонгосын засгийн газраас амь үрэгдсэн гадаадын иргэдэд солонгосчуудтай ижил санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Тодруулбал, хохирогч гадаадын иргэдийн гэр бүл тус бүрд 20 сая воны нөхөн төлбөр мөн оршуулгын зардалд 15 сая воныг олгох аж. Өнөөдрийн байдлаар гадаадын 17 иргэний гэр бүлээс нөхөн төлбөр авах өргөдлөө ирүүлснээс 14-т нь мөнгийг нь шилжүүлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES