Сарын 7.99 ам.доллар үнэтэй, Твиттерийн баталгаажсан цэнхэр тэмдэг авах боломжтой Twitter Blue үйлчилгээ хэрэглэгчдэд хүрч эхэллээ. Хэдийгээр Twitter Blue авсан даруйд баталгаажсан тэмдэг гарч ирэхгүй ч Твиттерийн зүгээс хэрэглэгчид эхнээсээ тэмдгээ авсаар байгаа гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Твиттерийн шинэ эзэн Элон Маск баталгаажсан тэмдгийг тодорхой төлбөртэй болгох талаар санал дэвшүүлж, цахим орчинд багагүй маргааныг өрнүүлсэн. Эхэндээ сарын 20 ам.доллар гэж байсан ч үнээ буулгасаар 7.99 ам.доллар дээр тогтсон байна.

Twitter Blue үйлчилгээг авснаар баталгаажсан тэмдгээс гадна, илүү урт дүрс бичлэг нийтлэх, бичсэнээ засах, цөөн тооны зар сурталчилгаа харах зэрэг боломжууд үүснэ. Өдгөө уг үйлчилгээ АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсуудад нээлттэй. Уг жагсаалтад багтаагүй орны хэрэглэгчид VPN-ээр байршлаа сольсноор ашиглах боломжтой.

Эх сурвалж: Twitter