НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2022 оны III улиралд 1.100.926 иргэнд 65.3 сая төгрөгийг буцаан олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм.
НӨАТ-ын:
• I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард
• II улирлын буцаан олголтыг долоодугаар сард
• III улирлын буцаан олголтыг аравдугаар сард
• IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.