Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас тус тус эрэн сурвалжлагдаж байсан О гэгчийг энэ сарын 23-ны орой 23:20 минутад Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар хамтран Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа.
Тухайн этгээд нь жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилдаг байжээ.
Дээрх этгээдтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг 8046-4044 дугаарын утсанд өгч хамтран ажиллана уу гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.