Буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ Египетийн Каир хотод болж байна. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд Ц.Мөнхзул алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Түүнтэй мөр зэрэгцэн цэц сорьсон Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ. Буудлага спортын ДАШТ-ий түүхэнд монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртсэн удаагүй гэж БТСУХ-оос мэдээллээ.

Ц.Мөнхзул өчигдөр холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртээд байв.