Египетийн нийслэл Кайр хотод буудлага спортын ДАШТ аравдугаар сарын 12-28-нд болж байна.

Тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд Улаанбаатарын цагаар өчигдөр Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд БНХАУ-ын баг түрүүлжээ.