Хятадын Коммунист намын төв хороо Ши Жиньпинийг Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа сонголоо. Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнд тэрээр өөрийн хүрээллийг оруулж, Мао Зэдуний цаг үеэс хойших хамгийн нөлөө бүхий улс төрч болохоо батлав.
Түүнчлэн Ши Жинпин Хятадын Коммунист намын Төв хорооны Цэргийн зөвлөлийн даргаар ажиллана. Ши Жинпинээс өмнө буюу Дэн Сяопины цаг үеэс хойш Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар дээд тал нь хоёр удаа л сонгогдох боломжтой байсан бол 2018 оноос энэ байдал өөрчлөгдсөн юм.
Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнд Ши Жинпиний ойр дотны долоон хүн багтсан байна. Тус улсын хоёрдугаарт бичигдэх хүн буюу Ерөнхий сайдаар Шанхай хотын 10 сая хүнийг ковидын хөл хорионд оруулж байсан Шанхайн намын хорооны дарга Ли Чяныг томилсон нь гэнэтийн явдал байв. Тэрээр ирэх гуравдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ли Көцяныг залгамжлах юм.
Эх сурвалж: ВВС