Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан 2022 оны дэлхийн аварга шалгаруулах Формейшны стандарт, латин бүжгийн тэмцээн Герман улсад болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд манай улсаас стандарт болон латин хамтлаг бүжгийн “Moon Dance”, “Star”, “Хатантуул” хамтлагууд амжилттай оролцов.
Тодруулбал, уг тэмцээний аваргын дэд байрын шагналыг “Moon dance” хамтлаг хүртсэн бол "Star" хамтлаг дөрөвдүгээрт байрт шалгарчээ. Мөн Формейшны стандарт бүжгийн төрөлд “Хатантуул” хамтлаг наймдугаар байранд тус тус шалгарсан байна.
Ташрамд дурдахад, дасгалжуулагч багшаар О.Саранхүү, О.Оюунбат, Д.Батсайхан, Н.Онондарь, Л.Цолмон, Ч.Анхбаяр нар ажиллажээ.